8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэх үүрэг өглөө

2018-02-12 14:36:09

Нийслэлийн газрын албаны дарга нар газрын маргааны асуудлаар хэлэлцлээ.

-Газартай холбоотой өргөдөл, гомдлыг 21 хоногийн хугацаанд шийдвэрлэх үүрэг өглөө-

Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Мөн газрын албаны удирдлагийн зохион байгуулалт, ажилчдын хүнд суртал, ёс зүйн асуудал иргэдээс ирүүлсэн санал гомдлын дийлэнх хувийг эзлээд байгаа аж. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж дүүргүүдийн газрын албаны дарга нарт 21 хоногийн хугацаатай үүрэг чиглэл өгөөд байгаа юм.

Цахим газар олголт иргэдийг амыг хаах явцгүй ажил болсон

Хэлэлцүүлгийн үеэр цахим газар олголт нэрийдлээр ямарч тооцололгүй газрууд ихээр олгогдсон. Тодруулбал, хад асга, гуу жалга, дэд бүтцийг тооцоолохгүйгээр зөвхөн иргэдийн амыг хаасан хэлбрээр газар олголт хийсэн. Энэ нь эргээд маш их асуудал дагуулж байна. Тэгэхээр газрын талаар нэгдсэн бодлого нийслэлээс гаргах хэрэгтэй гэдгийг газрын албаны зарим дарга нар онцолж байв.
Нийслэлийн Газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авч байна. Тэгвэл энэхүү программаар дамжуулан 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас шийдвэрлэлт 94 хувьтай байгаа аж.

Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна.

2018 онд ухаалаг газрын менежментийг нэвтрүүлнэ

Түүнчлэн, газрын албанаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулж, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж, нийслэлийн бүтээн байгуулалтын 79 ажлын газрыг бүрэн чөлөөлсөн, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхээр орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.

Мөн иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг болгосон, нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон, сургууль, цэцэрлэгийн хашаанд олгосон газрын эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүллээ.

2018 онд ухаалаг газрын менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл