8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ

2018-02-12 14:41:00

Энэ сарын 9, 10-ны өдөр хуралдсан МАХН II Их чуулганаа зохион байгуулсан. Уг хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг улираан сонгож, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгожээ. 

Тус Их чуулганаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаар намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. МАХН, МАН хуваагдан 2011 онд МАХН Онц их хурлаа хийж, дарга, удирдлагаа сонгосноос хойш 7 жилийн дараа Их чуулганаа хийж буйг МАХН-ынхан онцолж байгаа юм. Энэ удаагийн Их чуулганд 1044 төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар Хяналт, Ёсзүйн хорооны ажлын тайлан, МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлийг тус тус хэлэлцлээ. Мөн МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, МАХН-ын дарга, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгосон байна. Бага чуулганаас Гүйцэтгэх товчоог томилсон бөгөөд МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ЕНБД-аар Б.Тулга нарыг сонгожээ. 

МАХН-ын даргад нэр дэвшигчийн талаар анхан, дунд шатны байгууллагуудаас санал авахад Н.Энхбаярыг улираан сонгох саналыг 1020 төлөөлөгч 100 хувийн саналаар МАХН-ын даргаар улиран сонгогдсон юм. Мөн тус чуулганаар шинэчилсэн Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэж батлан, тогтоол гаргаж, шинэ Үндсэн хуулийн төслөөр тогтоол, уриалга гаргасан байна.

МАХН-ын Нарийн бичгийн дарга Н.Удвал "Энэ хурлаар МАХН Үндсэн хуулийн шинэ хувьсгалыг эхлүүлж, хариуцлага хяналтын шинэ тогтолцоог бий болгож, өнөөгийн хямралаас гарах уриа гаргалаа. Хурал маш амжилттай болж, төлөөлөгчид бүгд сэтгэл хангалуун байна"  гэж байв. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэгдүгээрт энэ хурал итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо гаргах боломж гарцыг харж, ярилцлаа. Ямар гарц байна гэвэл байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, хараат бус шүүх засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болж, намын жагсаалтаар болон нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгодог байх зэрэг өөрчлөлт хийж болно. Нам бус гишүүдээс бүрдсэн Үндэсний их хурлаа Улсын бага хурлаараа хянадаг, ёс суртахууны болон эрүүгийн хэрэгт холбогдвол хариуцлага тооцдог болох юм. Мөн дээд боловсрол, залуу гэр бүлийн орон сууцыг үнэ төлбөргүй болгох зэрэг асуудлыг тусгасан үнэхээр ирээдүйтэй, гарцтай Шинэ дээд Үндсэн хуулийг Их чуулганаараа хэлэлцэж, төлөөлөгчид ч дэмжин сайшааж тогтоол гаргалаа. Одоо ард иргэддээ өргөн барьж, гарын үсэг зуруулахад бэлэн болж байна.  Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн" гэсэн юм.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН УИХ-д суудалгүй болох уу? 

С.Ганбаатар: МАХН албан ёсоор УИХ-д суудалтай нам хэвээр байгаа. Харин УИХ-д сууж буй төлөөллийг өөрчлөх үү гэдэг бол дараагийн асуудал. Тэр хүн бие дааж гарч ирээгүй. Орхон аймгийнхан МАХН-д санал өгсөн. Тийм учраас МАХН УИХ-д суудалтай нам. 

-Гишүүнийг эргүүлэн татах асуудал тавина гэсэн үг үү?

-Үүнийг бид нам дотроо ярилцана. 

- Намын дүрэм, даргаа дахин Дээд шүүхэд бүртгүүлэх үү?

- Хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ.

- Г.Шийлэгдамбын асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
МАХН-д амжилт хүсье
2018/02/22 202.72.246.98
shiilegdamba
ENHBAYARTANGUUDAD ch naidah hereggvi hanilj yavsan nuhruu yostoi hutga shaadag hvn,deeshee garlaa bol hajuudaa namirch yavsan hediigee bvgdiin hutgalna ayultai hvn ENHBAYARAA chi zailaaaaaaaaaaaa
2018/02/13 182.160.34.96
TS.NYAMDORJ UWS
chamaas bol bvr ch yu ch bitgii har,gorid,chamaas zuwhun ayul tvgshvvr l harna ENHBAYARAAAAAA chi bol aimshigiin amitan bhgvi yu daaa,odooo im\ngeed hudlaa uls oron bujignuulaad hereggvi eee chi zaila
2018/02/13 182.160.34.96
Тэнэг
ҮНЭН ШҮҮ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ. ЖЕНКО БОЛ БҮР ӨӨДГҮЙ ГАР УДКҮ ТА НАР ҮЗЭН ЯДНА ЭЛБЭГ ШИГ. ЭЛБЭГ Ч ХАРИН ЖЕНКО ШИГ ОХИД ХҮҮХНҮҮДЭЭР ТОГЛООГҮЙ ЯВААГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛСЭН. ЭНЭ МАФИД ХАГАРАЛДУУЛАХААС Ө
2018/02/13 202.9.43.238
Иргэн
Энхбаярт болон МАХН-д мөн л найдах хэрэггүй гэдгийг л мэдэж байна. Өмнөх жилүүдэд АН-тай засаг барьж байхад албан тушаал, эрх мэдлийн төлөө л байсан шүү дээ.
2018/02/13 122.201.23.158
БИД Е
Bid UNEN HUDLIIG HARJ CHADDAG.. ЭНХБАЯР Т ИТГЭХЕЕС АРГА БАЙХГУЙ.ТУРШЛАГАТАЙ.СЭХЭЭТЭН.
2018/02/13 202.72.245.70
ард
Би бүхнийг чадна манай нам л энийг хийнэ гэж ердөө ч хэлэхгүймаа.Бүгдээрээ хамтраад Монголоо хөгжүүлье сайхан болгоё залуусаа боловсролтой болгоё гэхэд хэлэх муу үгээ олж ядаад байх сонин Монгол
2018/02/12 202.179.26.161
иргэн
Хамгийн энгийнээр ойлгоход Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Монголын газраас сөөм ч зараагүй.Түүний далбаан дор луйварчид л завшихийм даа.Экс минь өөрөөсөө хэнд ч бүү итгэ.
2018/02/12 202.179.26.161
O
Tand naidahuu bitgii hudlai yari namaa zohion baiguulj chadahgui Hun bas...
2018/02/12 66.181.186.195
Zochin
Suuliin hun unen bichsen bna toriin ondor albiig hashij baihdaa buh erh medlee baihad hiihgui yasan yum be ter uyed hiij anhaarch baisan bol iim ih or zeelend orohgui b.san bailgui dee yun hojuu uhaar
2018/02/12 59.153.112.92
кк
өмгөөлөгч Оюун билэг эгч минь харагдана уу даа
2018/02/12 202.179.27.233
Ynen Mongol
Onoodor Mongol uls 26 terbum dollariin ortei,Enxbayr uls oroniig udirdaj baixdaa Mongol uls ogt orgyi uls bolson baisan shyy,Ene Enxbayriig muulj setgegdel bichij baigaa noxor xujaagiin erliiz shyy!!!
2018/02/12 202.21.106.111
Zochin
Aaviin ezguid ail ger bolj suitgej bgaa ene AN MAN-iin bandi nariig Enkhbayar etsgeer ni juramluulahgui bol odoo bur tanihgui gadnii ailiin humuus hoimort suutsan yu durtaigaa hiij bh yum.
2018/02/12 66.181.160.79
зочин
Сайн ч муу ч төрднэг толгой хэрэгтэй л дээ.МАН-н засгийн газар тийм ч сайн ажиллахгүй л байгаа.Гэхдээ л чамд найдаснаас энэ хоёр намд найдсан нь арай л дээр дээ.Чамаас бол юу ч горьдох хэрэггүй.
2018/02/12 122.201.22.68
Хөхө
Авилагын гол эзэн ахиж дээш гарөхгүй бол амьдарч чадахгүй бодоод л улайран дайрч байна даа
2018/02/12 66.181.178.220
Зочин
Гүэ даргаа та 50 мянган доллар авсан хэргээ тусгаарлуулчихаад, хуулийн дагуу шийдэж байгаа байлгүй гээд хээвнэг байж болноо. Уул нь хамтдаа "хуулийн дагуу" явах ёстой юм биш үү
2018/02/12 202.9.40.187
cccc
Chadaltai humuuseer hureelelee burduuleechee.Ene hajuu taliin zaluu bol unendee Enkhbayart juldaj bna shu...
2018/02/12 103.57.95.213
би
эх орноо, газар шороогоо зарж баяжсан том луухгаруудын хажууд үнэндээ хамгийн гэмгүй нь энхбаяр юм шүү
2018/02/12 119.40.103.3
Birdiin anguuch
Гуцваа. Энэ хулгайч тэгээд хийх юмуу. ЕС, Ерөнхийлөгч байхдаа төрийн албыг үнэлж наймаалцаж завхралыг санаачлан хэрэгжүүлсэн шуналын тулам. Хамгийн сүүлийн нотолгоо нь хохирогч Шийлэгдамба ял авсан.
2018/02/12 66.181.161.39
ok
unen l helsen bna,ene MANAN-d tuurch hanahgui tolgoinuud yum aa ene teneg ard tumen mine
2018/02/12 202.179.27.233
Sa
Unen l helsen bna
2018/02/12 95.58.116.187