8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ

2018-02-12 14:49:00

Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр болжээ. Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм. Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хандана уу. Газар өмчлөлийн хэлтэс нь Соёлын төв өргөөний 1 давхарт 13 тоотод байрлаж байгаа бөгөөд 319215 утсанд холбогдох боломжтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сүх
Цахимаар хотын захад олгосон гарыг хүчингүй болгох хэрэгтэй. Ер хотын газар өмчлүүлэх нь хамгийн буруу. Хэрэв утаанаас салъя гэж байгаа бол хот орчинд газар олголтыг зогсоох олгосон газрыг хүчингүй бо
2018/02/12 139.5.218.33