8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвартын эмнэлэг ДОХ-той хүмүүст үйлчлэх тасагтай боллоо

2018-02-12 15:33:02

Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасагтай болж байна. Өнөөдөр уг тасгийг нээх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон байдаг байна. 2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гаржээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж  байгаа. Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй юм.  ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Рпк
Монголчууд бэлгийн замын овчиний наад захын мэдлэггуй хэнэггуй ходооноос орж ирсэн орк хумуус ихтэй овдсон ч эмнэлэгт очдоггуй нохойн хавьталаар явдаг орк ихтэй эруул хумуусийн солонгосруу гаргасан
2018/02/13 66.181.183.213