8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулав

2018-02-12 17:50:00

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.Уг шалгалтын хүрээнд худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 467 аж ахуйн нэгж, 1096 иргэнийг шалгасан байна.

Шалгалтын явцад 1190 зөрчил илрүүлэн, 858 зөрчлийг газар дээр нь арилгуулж, улсын байцаагчийн 92 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Холбогдох хуулийн дагуу 21 аж ахуйн нэгжид 25050.0 мянган төгрөг, 82 иргэнд 16600.0 мянган төгрөг, нийт 103 газарт 37230.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Хүнсний 21 нэр төрлийн 22.87 кг, 181 ширхэг, 421.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн, зориулалтын устгалын цэгт устгажээ.

Хүнсний сүлжээнд худалдаалагдаж байсан зөрчилтэй 52 нэр төрлийн, 267.1 кг, 1478 ширхэг, 7221.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авахуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эн
Монгол улс ялангуяа хүнс,эм маш их хэмжээгээр импортолдог тиймээс өөрийн гэсэн өндөр стандарт тогтоож, тухайн стандартад хүрээгүй л бол улсын хилээр оруулахгүй байвал аюулгүй байдалд ч тустай юм бишүү
2018/02/13 202.21.126.90