8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Содномдаржаагийн ээж Ерөнхийлөгчид ханджээ

2018-02-12 18:26:00

Ерөнхийлөгч Х.Баттулгыг орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа билээ. Тэгвэл түүнийг Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр тус аймгийн Урт булаг багийн иргэн Л.Жавзмаа Зоригийн ам насыг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн хүүгээ хилс хэрэгт тохогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгчөөс шүүх хуулийг байгууллагыг өөрчилж өгөхийг хүслээ. 

Тэрбээр “Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна.

Би танаас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захидал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигнч
"... хилс хэрэгт тохогдсо..." - сэтгүүлчдээс Монгол хэлний шалгалт авья. Хүн тохогдоно гэж байх уу?
2018/02/13 103.11.195.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment