Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдаад гурван сар болж байна. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж түүнийг "Живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан" гэсэн шинжилгээний хариу гараад байгааг олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ард иргэд төрийн гурван өндөрлөгт шаардлага илгээжээ. Тус шаардлагад “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харьяа Ирвэс хамгаалах сангийн биологич, Дэлхийн шилдэг байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан асуудал туйлын эргэлзээтэй бүрхэг байгаа төрсөн нутгийнхан, ангийн андууд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд залуучууд, иргэд хөдөлмөрчид харамсан дурсацгааж эвлэлдэн нэгдэх боллоо. Иймд энэхүү хэргийг Монгол төрийн мэргэн хараа, шударга ардчилсан ёсны эрх зүйн хэмжээнд олж тогтоохыг хичээнгүйлэн хүсч хүндэтгэлтэйгээр шаардаж байна” гэжээ.
Хөвсгөлчүүд төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүллээ
2016-01-27 17:19:00