-12o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурчээ

2018-02-13 08:46:01

Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үе буюу нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг үйлдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн төдийгүй, хэргийн улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Уг дүн мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болон 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын хамт үүрэг гүйцэтгэж орон нутгийн замд зорчиж буй иргэдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор төв суурингаас гадна замуудад эргүүл, шалгалтыг тогтмол хийж ажилласан байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын таагүй үед хөдөө орон нутаг руу явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэрэглэгчдийг хамгийн ихээр үл хүндэтгэдэг нефть импортлогч компани аль нь вэ?

Нийт санал өгсөн: 506