8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Мөнхтунгалаг: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулна

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-02-13 09:00:00

- Улсын хэмжээнд ХОМ-ийн мэдүүлгийн явц байдал 86 хувьтай байна-

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг.  Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. 

-ХОМ-ийн мэдүүлэг өгөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдээд байна. Одоогоор нийт хэчээн хүн ХОМ-оо бүртгүүлээд байна вэ? 

- Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтан бий.

 Үүнээс 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн.  Үүнээс харахад улсын хэмжээнд ХОМ-ийн мэдүүлгийн  явц байдал 86 хувьтай байна.

-Төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүд ХОМ-оо мэдүүлэх ажлын явц ямар байна вэ?

-Манай авлигатай тэмцэх газартмэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа. Үүнээс 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргана.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29,  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн . Ерөнхийдөө  57,3 хувьтай байна.

-ХОМ-ийн бүртгэлтэй холбоотойгоор АТГ утасгасан цагаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргана-

-Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын цагаа уртасгасан. Тухайлбал ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.  Хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

-ХОМ-оо хугацаанд нь мэдүүлээгүй албан тушаалтанд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай вэ?

-ХОМ-ийн Хуулийн хугацаа нь 15-нд дуусна-

-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ЭБАТ-д Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Мөн хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнээс гадна мэдүүлгийг худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулна, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас хална гэх мэтчилэн шат дараалсан шийтгэлүүдтэй.  Хуулийн хугацаа нь 15-нд дуусна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ATG bol tatan buugdval taarna heden hudlaa shoudsan uym uud hairan ard tumnii tatvar hudlaa uymnuudad tsalin olgon ogch bgaadaa haramsaj bn
2018/02/13 66.181.191.245
ок
хичнээн жил л ярилаа даа,нуудаг хаадаг мартдаг,арга хэмжээ авч чаддаг юм уу,өчнөөн өр шир царайлчихаад зай гарвал идчих санаатай л шуналууд сууж байгаа биз дээ,төрд чинь
2018/02/13 202.179.25.30
Зориг
За хэзээ албан тушаалаас нь бууруулдаг байлаа, зүгээр нэг зэвлөмж маягын юм явуулаад л, тэрийг нь дээд албан тушаалтангууд нь биелүүлдэггүй шүү дээ.
2018/02/13 183.177.97.14