8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч шатахуун борлуулдаг уу

2018-02-13 10:24:29

Оны өмнө Ашигт малтмал газрын тосны газар, мэргэжлийн хяналтын төлөөлөл, Уул уурхайн яамтай хамтарч хуурамч шатахууны асуудлаар шалгалт явуулжээ. Одоогоор уг шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.

Гэхдээ тус яамнаас дээрх шалгалтын хариуг хүлээлгүйгээр Газрын тосны бүтээгдэхүүний нарийвчилсан журамд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр тос тосолгооны материал, литий, азотоос бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл авч импортлохоор болж байгаа аж.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат "Евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн. Одоо Сангийн яамнаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх ёстой. Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Урьд нь 20,30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр хууль эрх зүйн талаас зөрчилгүй болчхоод байгаа юм. Иймд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочих юм бол энэ төрлийн импорт хязгаарлагдана. Бид саналаа Сангийн яаманд өгчихсөн байгаа. Сангийн яам хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл одоохондоо алга" гэх хариултыг өглөө. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл