8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа ням гаригт болно

2016-01-27 17:23:00

НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа ирэх ням гаригт болно. Энэ сарын 17-нд болсон анхны сугалаанд 1044 азтан тодорчээ. Азтануудын 180 хүн хонжвороо авсан байна. Хонжвороо аваагүй бол ebarimt.mn сайтад нэвтэрч мөнгөө авах эрх нь гурван сарын хугацаанд нээлттэй юм байна. НӨАТ-ын тухай хууль энэ сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээр иргэд жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх оны эхээр авахаас гадна сугалаанд оролцож азаа үзэх боломжтой болоод байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл