8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чойжамц: Нохой жил сайхан жил болно

2018-02-13 14:13:48


Хоёр хоногийн дараа монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүнтэй холбогдуулан Гандантэгчинлэн төв хийдийн Их хамба Д.Чойжамц мэдээлэл хийлээ.

ХҮМҮҮСИЙН ҮЗЭЛ БОДОЛД ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН ЖИЛ БАЙЛАА 

Тэрбээр мэдээллийн эхэнд 17-р жарны Тийн унжлагат хэмээн шороон нохой жил гарч байна. Монгол ард түмэндээ шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил Монголд оронд их хэмжээний өөрчлөлт орлоо. Ард түмний амьдрал дээшилж, засаг, төр хөгжил дэвшлийнхээ замд орсон жил байлаа. Бүтээн байгуулалтын ажлууд дэлхийн хэмжээнд хүрсэн жил байлаа. Хэвлэл мэдээлэл, интернетийг харж байхад ихээхэн өөрчлөгдлөө. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больжээ.  Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "1990-ээд оны үед засаг, төр  улс  төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Ард түмэн ч мэдлэгтэй болж буруу үйл ажиллагааг эсэргүүцдэг болсон байна. Энэ бол жинхэнэ ардчилалтай болж буйн шинж. Ялангуяа хэвлэ, мэдээлэл интернэт орчинд сэргэг болжээ. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж ирдэг мэддэг боллоо.  Хүмүүсийн үзэл бодол өөрчлөлт гарлаа. Дэвшилж байна. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ Ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. УИХ-ын гишүүд юу ч хийж байсан. Бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл.Хүмүүсийн үзэл бодол болоод бүтээн байгуулалтын хувьд ихээхэн өөрчлөлт гарлаа. УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл хариуцлагатай ажилладаг болсон байна.

ШАШИН СЭРГЭЖ БАЙНА

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Уламжлалт соёл, шашин болон энэ орны дархлааг бүгдийг нь устгаж байсан. Энэ байдал 1990 оноос байхгүй болсон.  Комминузмийн үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. Хүний шашин шүтэх эрх чөлөөтэй болсон. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан. Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гуйж байлаа. Буддын шашныг хоёр сая хүн шүтэж байна. Тиймээс шашин, сүм хийдээ барьж байгаа.  Цогчин дуганы  таван метр гаран Бурхан багшийг хийж зална гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Моде хэлсэн. Одоо ажил нь Энэтхэгт өрнөж байна.  Далай багш Богд ламыг бүтээж өгөхөө айлдсан. Энэ талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлэхэд  Ерөнхийлөгч Өндөр гэгээнийг бүтээж өгье гэсэн. Энэ жил залрах гэж байгаа. Эрдэм соёлын болоод шашины их том өөрчлөлт орсон. Гадаад харилцааны хувьд Дэлхийн Энхтайваны буддизмын дээд байгууллага байдаг. Үүний Ерөнхийлөгчөөр нь би дөрвөн жил удирдсан.  47 орон нэгдсэн хуралд энэ байгууллагын хурал болсон. Энд нигүүлсэл, энэрэл, энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил байгаль орчин зэрэг маш олон асуудлыг хэлэлцлээ. Энэ жилийн хурал Шриланкт болсон. Тус улсын тэргүүн нартай болон шашны тэргүүн нартай уулзаж олон асуудлаар санал солилцлоо. Энэтхэгт дэх энэ хэмжээний мөн том байгууллагын үйл ажиллагаанд би оролцсон.  Энэ нь Монголын бурхан шашин ирээдүйтэй боллоо. Хамгийн сүүлд Гандантэгчинлэн хийдийн үүдний дэргэд  “бяцхан будда”-г үүдэндээ хийж залсан. Энд цэцэрлэгийн хүүхдүүд ирж үзэж байна.

ЦАГААН САРААР ХАМГИЙН ЗӨВ ЗҮЙТЭЙ БЭЛГЭДЛИЙН ҮГЭЭ ХЭЛЭХ ЁСТОЙ 

Цагаан сар бол шашин, төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ сайхан шинэлдэг болж байна. Энэ бол эв нэгдлийн баяр гэж хэлж болно. Ахмадаа дээдэлж, хамаатан садангаа таньж, үр хүүхдүүдээ асарч, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг. Шинэ төрсөн хүүхдүүдтэйгээ танилцдаг.  Түүнээс гадна зан заншлын баяр гэж хэлж болно. 29-нд гэр орноо сайхан цэвэрлэдэг. Битүүний өдрөөс эхлээд сар арвисаж  эхэлдэг. Энэ өдөр сар битүүрээд харагдахгүй болж байгаа юм. Шинийн 8-нд бүтэн болдог. Шинийн 22 гэхэд тал дугуй болдог. Сэтгэлдээ тээж байсан гомдлоо гээж хөөрөг зөрүүлж эвлэрдэг. Хуучин оны ажлыг дүгнэж, муу зүйлээ хаяж, зочин гийчнээ угтдаг, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг. Нүдэнд нь сайхан зүс, аманд нь сайхан амт, чихэнд сайхан дуу, хамарт нь сайхан үнэр анхилуулдаг. Хадаг тогтвол буян тогтдог. Хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр.  Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Энэ даяаршиж байгаа ертөнцөд  энэ зан заншил олдохгүй.

НОХОЙ ЖИЛ САЙХАН ЖИЛ БОЛНО 

Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл сайхан даван гардаг. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн бие хянууштай.  Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй. Хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй.  Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хорхой
Лам нар уул нь хорхойноос бага хооллох ёстой сон.Амьтны сэг идэж бүүр болохгүй.
2018/02/13 202.179.24.151
Зочинzochin
Hudlaa hudlaa naad gandangaa yadaj hir burtagaas ni salgahiig hichee erhem hambaa
2018/02/13 27.123.212.141
ярих дуртай
Худалаа хэлж бгаан олон жил нотлогдсон Ийм хувалзнууд монголд олон жил өсөж үржээд монгол орон туйлдаа хүртэл ядуурсан.мэдэж бгаа мэрэг төлөг гэж юм эд нарт нэг ч байхгүй.худал хуурмаг дүр эсгэж ярих
2018/02/13 103.57.94.209