8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Оюунчимэг: УИХ-ын гишүүдийг бэлэг тараахаас илүүтэй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна гэж ойлгох хэрэгтэй

2018-02-13 14:27:57

Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо яг ямар ажил хийснээ тайлагналаа. Энэ талаар байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ. Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авчээ. Үүний 196-г нь шийдвэрлэж хариулт өгсөн бол үлдсэн 57 өргөдөл нь хянаж, хэрэгжүүлэх шатанд яваа аж. Харин нийт ирүүлсэн 250 өргөдлийн зургаан хувь нь нийтийн эрх ашгийг хөндсөн байсан бол үлдсэн нь хувийн асуудлаар ханджээ. Тэгвэл УИХ-ын төвшинд авч үзвэл 13500-гаад иргэнээс 9603 хуудас бүхий 1310 өргөдөл, гомдол иржээ. Нийт гомдол, өргөдлийн 63 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 37 хувь нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

 УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа. Ямар ч байсан улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажилласан. Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан" гэв. 

-УИХ-ын гишүүд цагаан сарыг угтуулж тойргийн иргэддээ бэлэг тарааж эхэллээ. Та тухайлбал тойрогтоо бэлэг тараасан уу. Тараасан бол төсөв нь хаанаас гарсан бэ?

-УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна гэхээсээ илүү тойргийнхоо 70 гарсан хөгшчүүдэд хүндэтгэл үзүүлсэн гэж ойлгож болно. Мэдээж бусад УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж байхад манай тойргийн ахмадууд ч гэсэн “бидэнд яагаад хүндэтгэл үзүүлэхгүй байна вэ” гэж бодно шүү дээ. Иймээс ч хүндэтгэл үзүүлсэн. Үзүүлэхдээ хийсэн ажлынхаа тайланг өгсөн болохоос биш элсэн чихэр, будаа, гурил тараах биш шүү дээ. Тэгэхээр УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тухайлбал, БНСУ-ын хуульд 5000 воноос дээш үнийн дүн бүхий эд материал тараахыг хориглоно гээд заачихсан байдаг шиг хуульдаа тусгаад өгчихвөл надад ч амар байна. Улсын төсөвт тойрогт зарцуулсан мөнгө суух болоогүй. 2018 оны улсын төсөвт суусан. Энэ мөнгө нь гишүүдээр дамждаггүй. Тухайн салбарын яам, агентлаг, төрийн өмчийн хороогоор дамждаг гэх мэт их хатуу болсон. УИХ-ын гишүүд хувиасаа зохицуулдаг. Ер нь энэ асуудлыг зохион байгуулалттай л дэвэргээд байх шиг байгаа юм. АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна. Бэлэг гэхээсээ хүндэтгэл гэж харах хэрэгтэй. Бүх гишүүд л ийм хүндэтгэл үзүүлж байгаа. Сүүлийн 20 жил явж ирсэн жишиг.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zorig
Boov bandaash nar hudlaa buu sowdaad bai
2018/02/13 27.123.212.141