8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол маркет” ХХК-ийн ахлах тогооч О.Баярсайхан:Захиалагчийн ууц, өвчүүг кодоор лацдах учраас солигдохгүй

2018-02-13 15:05:11

 

-Эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт ууц, өвчүүгээ чануулж эрүүл мэндээ хамгаалъя-

Монголчуудын уламжлалт цагаан сар болоход цөөхөн хоног үлдлээ. Баярын уур амьсгал орж иргэд ууц, өвчүүгээ чануулах газар хайсаар байна. Иргэдийн энэ эрэлт хэрэгцээг далимдуулан шаардлага хангаагүй газар ууц, өвчүү чанадаг байсан үйлдлийг энэ жилээс болиулсан билээ. Тодруулбал,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ жил орон сууцны хороололд гэр барьж ууц, өвчүү чанах, цэцэрлэг, сургуулийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хориглосон. Хэрэв дээрх шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ууц, өвчүүг чанахад их хэмжээний холестрин, тос ялгардаг. Энэ нь өөрөө бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Улмаар ууцны өөх хайлж амархан царцдаг. Дээрээс нь өөхний түлэгдэл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар ирсэн. Тогооны тосны түлэгдэл нь хүүхэд гэлтгүй хүний биед хортой. Мөн ууц, өвчүү шүүрхий, түүхий үед нянгийн ялгарал явагдаж байдаг юм. Тийм учраас иргэдэд өвчин үүсгэх, нянгийн ялгарлаас хордлого авах тохиолдол гарч болзошгүй” гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан гэв. 

Харин гадуур ууц, өвчүү чанана гэсэн зар олон байсан бөгөөд утсаар тодруулахад дийлэнх нь гэртээ чанана, 35-45 мянган төгрөгийн үнэтэй гэв. 

Тэгвэл Хүнсний аюулгүй байдал хангасан газарт ууц, өвчүү чанах шаардлага тавигдаж эхэлснийг “Монгол маркет” компани соргогоор харж, үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд ууц, өвчүү чанаж хүргэж өгөх үйлчилгээг иргэдэд үзүүлэх болжээ. 

“Монгол маркет” компанийн  ахлах тогооч О.Баярсайханаас   ямар орчин, нөхцөлд ууц, өвчүү чанадаг талаар тодрууллаа. Тэрээр “Эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан, үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд ууц, өвчүү чанаж хүргэж өгч байгаа тул аюулгүй, найдвартай. Ингэхдээ захиалагчийн ууц, өвчүүг зориулалтын кодоор лацдах учраас хольж, солигдохгүй” гэлээ. 

Хаяг: Баянгол дүүрэг 20-р хороо, Эрчим хүчний гудамж,  ”Монгол Маркет" ХХК-ний байр

Утас: 99038670, 99038674

“Монгол маркет” компани нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын тогтолцоог хэрэгжүүлэн 2017 оны 6-р сард Английн BSI компаниар магадлан итгэмжлүүлж ISO 22000:2005 олон улсын стандартын гэрчилгээг гардан авсан юм. Ийнхүү эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус үйлдвэр нь ууц, өвчүүг түргэн шуурхай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд чанаж хүргэж өгч байгаагаараа онцлог юм байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эсвэл хонгил, орцонд ууц, өвчүү чануулах гэж байхаар мэргэшсэн тогооч, махан махан бүтээгдэхүүний үйлдвэрт захиалга өгч үйлчлүүлэх нь таны эрүүл мэндэд болоод олон давуу талтай. Үнийн хувьд ч харьцангуй хямд төдийгүй, захиалгаар хүргэж өгдөг гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment