8o
Улаанбаатар хот
mobile menu

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

2018-02-13 15:58:00

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо “Би нэг удаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь өөрөө очиж уулзсан. Та боль, идэж уухаа зогсоо. Яахаараа АТГ руу дайрч, асуудлыг улс төржүүлдэг юм гэж. Н.Алтанхуяг засрашгүй авлигачин” хэмээн хэлсэн.

Тэгвэл энэ асуудлаар , МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь "Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү" хэмээн шүүхэд ханджээ. Гэвч шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан аж. Ингэснээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Б.Хурцын хувьд эх орондоо байхгүй байгаа бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард гэр бүлийн хамт Өмнөд Солонгос улсыг зорьсон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т1үүд
Хүмүүсийн тархийг ч сайхан угаахиймаа.Элчингээр томилж явуулчаад эрэн сурвалжилж байна ч гэх шиг.Эд нар чинь ер нь ямар гээчийн жүжиг тоглоод байдгийн бэ.
2018/02/13 202.179.25.200
Зочин
Хурц хэлчихлээ гээд шүүхдээд байнадаа.Гэхдээ их идсэн нь үнэн байх.Ер нь аль нам нь ялгаагүй бүгдээрээ шуналын туламнууд.Монголчууд бид төр улсыг авч явах гэж холиож байна.
2018/02/13 122.201.21.62
дорж
элчин сайдаа олдоггүй төр гэж байх уу?? Дэндүү тоглож байгаа юм биш үү? Ард түмэн хүлцэнгүй юмаа
2018/02/13 203.91.115.39
Сүх
Монголын хууль нь хир хэрэгждэгийг харж дээ.
2018/02/13 203.91.115.45
ХУЖАА ЗИКА
ХУ-ЖАА УЯАЧ,ОРОС ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЖААН МЯНГУУЖИН ГУРАВ МЭДНЭ.
2018/02/13 202.179.24.151
dan gagzaar Hyrzad tohno gebel sydraga zyil bys?...
Altanhuyagiin byryy ni ilt baina!ylasiin erenhii said baisan hyn ene met hel amand orson ni eerees ni saltgaalsan hereg zailsgyi baih!!!Hyrz byryytai ch zyil baidag baih,gehdee ter hyn bas hyyliin hyn
2018/02/13 148.60.92.227