8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжилж, Ж.Батзандан шүүхэд дуудагдсан өдөр

2018-02-13 18:40:00

 "Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг" гэж үг байдаг ч  зохистой хооллож, амьдралын зөв хэв дадалтай байх нь таны эрүүл мэндэд юу юунаас илүү чухал билээ. Тиймээс сар шинийн өдрүүдэд зөв зохистой хооллох талаар мэдээлэл хүргэх гэж байна. Өөх тосыг нэг дор хэт ихээр хэрэглэхэд элэг цөсний үйл ажиллагаа маш ихээр доголддог. Мах, бууз, майонез, хольсон тос, бүх төрлийн самар зэрэг нь өөх тосыг ихээр агуулдаг өндөр илчлэгтэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож, бэлтгэж идээрэй

Ингээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Д.Чойжамц: Нохой жил сайхан жил болно

Хоёр хоногийн дараа монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүнтэй холбогдуулан Гандантэгчинлэн төв хийдийн Их хамба Д.Чойжамц мэдээлэл хийлээ.

ХҮМҮҮСИЙН ҮЗЭЛ БОДОЛД ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН ЖИЛ БАЙЛАА 

Тэрбээр мэдээллийн эхэнд 17-р жарны Тийн унжлагат хэмээн шороон нохой жил гарч байна. Монгол ард түмэндээ шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил Монголд оронд их хэмжээний өөрчлөлт орлоо. Ард түмний амьдрал дээшилж, засаг, төр хөгжил дэвшлийнхээ замд орсон жил байлаа. Бүтээн байгуулалтын ажлууд дэлхийн хэмжээнд хүрсэн жил байлаа. Хэвлэл мэдээлэл, интернетийг харж байхад ихээхэн өөрчлөгдлөө. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больжээ.  Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "1990-ээд оны үед засаг, төр  улс  төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Ард түмэн ч мэдлэгтэй болж буруу үйл ажиллагааг эсэргүүцдэг болсон байна. Энэ бол жинхэнэ ардчилалтай болж буйн шинж. Ялангуяа хэвлэ, мэдээлэл интернэт орчинд сэргэг болжээ. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж ирдэг мэддэг боллоо.  Хүмүүсийн үзэл бодол өөрчлөлт гарлаа. Дэвшилж байна. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ Ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. УИХ-ын гишүүд юу ч хийж байсан. Бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл.Хүмүүсийн үзэл бодол болоод бүтээн байгуулалтын хувьд ихээхэн өөрчлөлт гарлаа. УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл хариуцлагатай ажилладаг болсон байна.

ШАШИН СЭРГЭЖ БАЙНА

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Уламжлалт соёл, шашин болон энэ орны дархлааг бүгдийг нь устгаж байсан. Энэ байдал 1990 оноос байхгүй болсон.  Комминузмийн үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. Хүний шашин шүтэх эрх чөлөөтэй болсон. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан. Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гуйж байлаа. Буддын шашныг хоёр сая хүн шүтэж байна. Тиймээс шашин, сүм хийдээ барьж байгаа.  Цогчин дуганы  таван метр гаран Бурхан багшийг хийж зална гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Моде хэлсэн. Одоо ажил нь Энэтхэгт өрнөж байна.  Далай багш Богд ламыг бүтээж өгөхөө айлдсан. Энэ талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлэхэд  Ерөнхийлөгч Өндөр гэгээнийг бүтээж өгье гэсэн. Энэ жил залрах гэж байгаа. Эрдэм соёлын болоод шашины их том өөрчлөлт орсон. Гадаад харилцааны хувьд Дэлхийн Энхтайваны буддизмын дээд байгууллага байдаг. Үүний Ерөнхийлөгчөөр нь би дөрвөн жил удирдсан.  47 орон нэгдсэн хуралд энэ байгууллагын хурал болсон. Энд нигүүлсэл, энэрэл, энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил байгаль орчин зэрэг маш олон асуудлыг хэлэлцлээ. Энэ жилийн хурал Шриланкт болсон. Тус улсын тэргүүн нартай болон шашны тэргүүн нартай уулзаж олон асуудлаар санал солилцлоо. Энэтхэгт дэх энэ хэмжээний мөн том байгууллагын үйл ажиллагаанд би оролцсон.  Энэ нь Монголын бурхан шашин ирээдүйтэй боллоо. Хамгийн сүүлд Гандантэгчинлэн хийдийн үүдний дэргэд  “бяцхан будда”-г үүдэндээ хийж залсан. Энд цэцэрлэгийн хүүхдүүд ирж үзэж байна.

ЦАГААН САРААР ХАМГИЙН ЗӨВ ЗҮЙТЭЙ БЭЛГЭДЛИЙН ҮГЭЭ ХЭЛЭХ ЁСТОЙ 

Цагаан сар бол шашин, төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ сайхан шинэлдэг болж байна. Энэ бол эв нэгдлийн баяр гэж хэлж болно. Ахмадаа дээдэлж, хамаатан садангаа таньж, үр хүүхдүүдээ асарч, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг. Шинэ төрсөн хүүхдүүдтэйгээ танилцдаг.  Түүнээс гадна зан заншлын баяр гэж хэлж болно. 29-нд гэр орноо сайхан цэвэрлэдэг. Битүүний өдрөөс эхлээд сар арвисаж  эхэлдэг. Энэ өдөр сар битүүрээд харагдахгүй болж байгаа юм. Шинийн 8-нд бүтэн болдог. Шинийн 22 гэхэд тал дугуй болдог. Сэтгэлдээ тээж байсан гомдлоо гээж хөөрөг зөрүүлж эвлэрдэг. Хуучин оны ажлыг дүгнэж, муу зүйлээ хаяж, зочин гийчнээ угтдаг, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг. Нүдэнд нь сайхан зүс, аманд нь сайхан амт, чихэнд сайхан дуу, хамарт нь сайхан үнэр анхилуулдаг. Хадаг тогтвол буян тогтдог. Хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр.  Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Энэ даяаршиж байгаа ертөнцөд  энэ зан заншил олдохгүй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо “Би нэг удаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь өөрөө очиж уулзсан. Та боль, идэж уухаа зогсоо. Яахаараа АТГ руу дайрч, асуудлыг улс төржүүлдэг юм гэж. Н.Алтанхуяг засрашгүй авлигачин” хэмээн хэлсэн.

Тэгвэл энэ асуудлаар , МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь "Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү" хэмээн шүүхэд ханджээ. Гэвч шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан аж. Ингэснээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Б.Хурцын хувьд эх орондоо байхгүй байгаа бөгөөд өнгөрсөн

Цагаан сарын бөхийн тасалбар 25-35 мянган төгрөгөөр борлуулагдана

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Барилдааны тасалбарыг битүүнд буюу барилдааны болох өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Тасалбарын үнийн хувьд 25-35 мянган төгрөг байх ажээ.

Ж.Батзандан: Дуудсан газарт чинь очино оо, ах минь

Өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргалаа.  Уг мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна" гээд "Шүүхийн үүдэнд учиръя, хүрээд ирээрэй, ахын дүү" хэмээн бичсэн байсан. 

Уг мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд "Баяр гуайн захидлыг бvрэн эхээр нь уншлаа. Шvvхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очиноо. Дуудсан газарт чинь." хэмээн өөрийн цахим хуудасдаа жиргэсэн байна. 

Албаны автомашинуудын бүрэн бүтэн байдлыг шалгажээ

Энэ хоёрдугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн битүү зогсоолд тавигддаг эргүүл, жижүүр, эрүүлжүүлэх, шуурхай албаны автомашинууд үзлэг шалгалт хийжээ.

Энэхүү үзлэг шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хийж байгаа билээ.

Тус үзлэг шалгалт нь автомашинуудын албаны шуурхай бэлэн байдлыг хангуулах, техникийн бүрэн бүтэн байдал өнгө үзэмж, тусгай дуут дохио, дагалдах хэрэгслүүдийг шалгаж, үүрэг даалгавар өгөх зорилготой юм.

Энэхүү арга хэмжээнд Ашиглалтын гуравдугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболд, жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндорж, холбоо, камер, сүлжээ хариуцсан ажилтан, цагдаагийн дэд ахлагч Э.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгасан байна.

Д.Бямбадорж: Японд өнгөрүүлсэн сүүлийн гурван сар ч хүнд байсан шүү

Сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж доод зиндаанд барилддаг нутаг нэгт залууг зодсон хэргээр шүүхээс шийтгүүлснээс гадна зодог тайлсан билээ. Тэгвэл тэрбээр эх орондоо ирсэн. Тэрбээр “Нутгийн ахан дүүс маань сайхан угтаж авлаа. Одоо гэр бүлийнхэнтэйгээ сар шинийг сайхан тэмдэглээд аавынхаа нутаг Чандманьд амарна. Японд өнгөрүүлсэн сүүлийн гурван сар ч хүнд байсан шүү” хэмээлээ.

Онц хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн ялтанд 16 жилийн хорих ял ногдуулжээ

2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайн үед суллагдсан 2071 хүний нэг болох 40 настай А нь наранд гарсан даруйдаа нэг бус удаа гэмт хэрэг үйлдээд эргэж ял эдлээд суллагдан дахин хоригдох ялаар шийтгүүлдэг байжээ.

Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн О-г согтуу, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон байдаг.  Түүнийг  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” хэрэгт буруутган Дээд шүүхээс 16 жилийн  ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Хуурамч шатахуун борлуулдаг уу

Оны өмнө Ашигт малтмал газрын тосны газар, мэргэжлийн хяналтын төлөөлөл, Уул уурхайн яамтай хамтарч хуурамч шатахууны асуудлаар шалгалт явуулжээ. Одоогоор уг шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.

Гэхдээ тус яамнаас дээрх шалгалтын хариуг хүлээлгүйгээр Газрын тосны бүтээгдэхүүний нарийвчилсан журамд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр тос тосолгооны материал, литий, азотоос бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл авч импортлохоор болж байгаа аж.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат "Евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн. Одоо Сангийн яамнаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх ёстой. Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Урьд нь 20,30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр хууль эрх зүйн талаас зөрчилгүй болчхоод байгаа юм. Иймд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочих юм бол энэ төрлийн импорт хязгаарлагдана. Бид саналаа Сангийн яаманд өгчихсөн байгаа. Сангийн яам хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл одоохондоо алга" гэх хариултыг өглөө

Сар шинийн баярын өдрүүдээр ихэнх нутгаар зөөлөн цасан шуургатай

ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 12-ноос 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Баруун аймгуудын нутгаар: 16-17нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр,16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.  

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 12,15,18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 13-14-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл