8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-02-14 08:52:20

Төрийн ордны "Б" танхимд

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн"-д оролцоно.

Засгийн Газрын 3 дугаар байрны В1 давхарын мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын байдлыг танилцуулна.

ЧД-ийн 39-р сургуульд

11:00 цагт JCI байгууллагын JCI Импакт салбар байгууллагаас утааны голомтод орших, агаарын чанар хэмжигч байхгүй бүсэд орших 39-р сургуулийн 1,623 сурагчид утааны хор уршигаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт хийж хүүхэд бүрт стандарт хангасан маск тараах үйл ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт СХД, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолтыг зохион байгуулах болсон талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.

МХЕГ-т

12:00 цаг МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment