8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогдлоо

2018-02-14 11:28:00

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томилсон. ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон Б.Бат-Эрдэний хувьд:

- Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, 
- МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 
- Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог хэмээн намын нөхөд нь үнэлдэг. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ чиг үүргийнхээ дагуу “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ын даргаар томилогджээ. Байгуулагдсанаасаа хойших 10 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зэрэгт анхаарч ирсэн.

“Эрдэнэс Монгол” группд “Эрдэнэс таван толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ овоо”, “Гашуун сухайт” ХХК, “Эрдэнэс шивээ энержи”, “Монатом” зэрэг томоохон уул уурхайн компаниуд харъяалагддаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Сү. Батболдын шахаа юм биз дээ
2018/02/14 23.242.16.30
иргэн
Бизнес хийж үзээгүй байж ТУЗ-ийн дарга хийнэ гэдэг ч дээ, бидний мөнгө будаа болох юм байна дөө.
2018/02/14 202.131.227.82
Иргэн
Мэргэжил боловсрол нь юу юм болдоо, Хэн хэний цүнхийг хэдэн жил зөөснийг нь чухалчлаад байх юм. Мэргэшсэн цүнхчин гэж ийм байдаг ажээ
2018/02/14 202.131.227.82