8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобуснуудад их цэвэрлэгээ хийлээ

2018-02-14 11:42:22

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобус, троллейбусыг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Энэ сарын 12-ны өглөө автотээврийн хяналтын улсын байцаагч нар 17 аж ахуйн нэгжийн 781 нийтийн тээврийн хэрэгслийг шугам замд гарахын өмнө дотор, гадна цэвэрлэгээ, суудлын бүрээсийн бүрэн бүтэн байдал, ерөнхий өнгө үзэмж, урд, хажуу, хойд талын чиглэлийн хаяг, хаягны гэрэлтүүлэг, заалны дулаацуулга болон гэрэлтүүлгийг голчлон шалгаж, илэрсэн зөрчлийг даруй арилгах үүрэг даалгаврыг ААН-үүдэд өгч ажилласан.

Мөн өнөөдөр дахин шалгалт хийхэд ААН-үүд зөрчлийг нэн даруй арилгасан байв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment