8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинийн хоёрноос зарим нутгаар хүйтэрнэ

2018-02-14 11:44:22

Шинийн 2-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment