8o
Улаанбаатар хот
mobile menu

61 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлжээ

2018-02-14 12:21:53

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр эхлүүлж, холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн билээ. Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа дуусахад хоёрхон хоног үлдээд байна.

Мэдүүлгээ өгч эхэлснээс хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээллийг гаргадаг. Харин нэгдсэн дүн мэдээ гуравдугаар сарын 1-ээс хойш гардаг билээ. 2017 оны бүрдүүлэлтээр 39 мянга  орчим мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. 

Харин өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн албан хаагчдын дүн мэдээ 97,6  хувьтай байна. 

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн 282 өндөр болон бусад албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстой. Тухайлбал, УИХ-ын  76 гишүүнээс 61 нь мэдүүлгээ өгсөн, үлдсэн 15 нь одоогоор ХОМ-ээ өгөөгүй байгаа юм байна. 

 УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тэдний хэн нь ямар хөрөнгөтэй, нэг жилд ямар ашиг олдог зэрэг нь тус мэдээллээр олон нийтэд ил болдог билээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл