ОБЕГ-ын албан хаагчид шинэ он гарснаас хойш 840 иргэнийг осгож, хөлдөх аюулаас аварчээ. Тодруулбал, Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа явах гээд гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж, есийг нь эсэн мэнд олж, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Увс аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт автомашинаа цасанд суулгасан, голын мөсөнд саатсан, шатахуун нь дууссан, эвдэрсэн зэрэг 28 удаагийн дуудлага хүлээн авч 840 иргэнийг эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
840 иргэнийг хөлдөх аюулаас аварчээ
2016-01-28 08:35:00