8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2018-02-14 14:06:52

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг  дуустал буюу 19-ны өдөр хүртэлх хугацаанд  автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Харин маргааш буюу битүүнд автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Тодруулбал, пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй. 

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу, хэвийн ажиллана. Иргэн та ч мөн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл