8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эдийн засгийн чөлөөт бүс" Улаанбаатар тусгай бүс байгуулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав

2018-02-14 16:03:00

 НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн  танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва танилцууллаа.

Тэрээр, "Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд том стратеги, том концепц шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс тогтоож, үүгээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах боломж юм. Алтанбулагийн чөлөөт бүсийг бид 2003 онд байгуулж байхтай  зэрэгцэн  Солонгос улс Инчоны чөлөөт бүсийг эхлүүлсэн байдаг, өнөөдөр тэд хот байгуулсан байхад харин бид хоосон хашаатай сууж байна" гэв.

Тэргүүлэгчид ажлын хэсгийн үйл ажиллагааг сайшааж, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогод хувь нэмэр үзүүлэхүйц хэмжээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-ын чуулганаар  оруулж хэлэлцүүлэхээр 100 хувь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд 2018 оны 2 сарын 28-ны өдөр  НИТХ-ын ээлжит XIV хуралдааныг зохион байгуулж Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр болон Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцахаар болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл