17o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал тойргийнхоо ахмадуудтай уулзав

2018-02-14 16:10:51

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо 1000 гаруй ахмад настанг өнөөдөр /2018.02.14/ хүлээн авч уулзаад, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үед тэрбээр намрын чуулганы хийсэн ажлуудаас тайлагнасан юм. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аас  20 гаруй бие даасан хууль,  тогтоомжийг  батлагдсан. Эдгээр хуулийн талаар болоод төрөөс ахмад настанлуу чиглэсэн ямар бодлого хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өгөв. Цагаан сараас өмнө Засгийн Газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулж арилжааны банкууд бага хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ шийдвэрт талархаж байгаагаа уулзалтад ирсэн ахмадууд хэлж байлаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал нь өнгөрсөн чуулганы хугацаанд Залуучуудын тухай хууль, Арбитрын  тухай тухай  хууль, Шүүхийн шийдвэрийн тухай тухай  хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан байна. Мөн Багшийн хөгжлийн тухай  хуулийн төслийг боловсруулж ирэх хаврын  чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. СХД-т хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй хүүхэд бий. Тиймээс Н.Учрал гишүүн 'Тэмүүжингийн андууд' цэцэрлэг нээж хөгжлийн бэрхшээлтэй 65 хүүхдийг үнэ төлбөргүй сургаж 20 гаруй иргэнээ ажлын байраар хангаад байгаа тухай хийсэн ажлын тайландаа тусгажээ.

Н.ӨНӨРӨӨ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Учрал шиг залуу уихг олноороо бвал өгөршиж хуучирсан уих дотхоосоо цэвэрлэгдэнэ. 28жил төрийг ялзруулсан манангийн хөгшин төгцгүүдээс дэвшил хөгжил хүлээгээд нэмэргүй.
2018/02/15 103.212.118.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 131