8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна

2018-02-15 08:50:53

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

Шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар үүлшинэ. Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment