8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Цагаан сарын барилдаантай

2018-02-15 09:10:24

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх “Шороон нохой” жил гарахад нэг хоног үлдээд байна. Баяр ойртсон энэ өдрүүдэд бөхийн хорхойтнуудын хамгийн их анхаарал татдаг зүйл нь Цагаан сарын барилдаан байдаг. Уг барилдаан энэ жил 55 дахь жилдээ болох юм. Тэгвэл энэ жил дөрөв дэх удаагийн нохой жилийн барилдаан тохиож байгаатай холбогдуулан нохой жилтэй холбоотой зарим сонирхолтой баримтыг сонирхуулья. Нохой жилийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ. Барилдааны билет худалдаанд гарсөн бөгөөд 20-25 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. . 

Нохой жилийн сар шинийн барилдааны түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүд:

Он      Түрүү                                                  Үзүүр

1970   Д.Дамдин (дархан аварга)          Х.Баянмөнх (дархан аварга)

1982   Х.Баянмөнх (дархан аварга)      М.Мөнгөн (улсын арслан)

1994   Б.Бат-Эрдэнэ (дархан аварга)   О.Балжинням (улсын аварга)

2006   Б.Бат-Эрдэнэ (дархан аварга)   Д.Сумъяабазар (улсын аварга)

 

Нохой жилд төрсөн бөхчүүд:  

Он      Бөхийн нэр,     цол

1958   Б.Ганбаатар (улсын арслан)

1970   Ц.Гэрэл-Од (улсын начин)

1982   А.Бямбажав (улсын харцага)

1982   Э.Батбаатар (улсын харцага)

1982   Т.Энхтуяа (улсын начин)

1982   Ш.Жаргалсайхан (улсын гарьд)

1982   М.Эрдэнэбат (улсын начин)

1982   С.Батсуурь (улсын начин)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment