8o
Улаанбаатар хот
mobile menu

Баяраар хэрхэн зөв хооллох вэ?

2018-02-15 12:00:00

 

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

1.Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.

2.Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэж байх.

3.Осол гэмтлээс сэргийлэх. /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/

4.Хоолоо тохируулан идэх.

5.Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших.

6.Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

•Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.

•Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

•Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.

•Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.

•Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

•0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх.

•Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

1.Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчран ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м. зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.

2.Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх. Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, тухайн хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Яагаад гэвэл эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томууны вирусээр бохирлогдсон байх магадлалтай.

3.Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах.

4.Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглсэн хүн өвчилнө. Нянгийн үржих таатай хэм 4СО-62СО ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд 1 нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа 1 тэрбум болж үрждэг. Перфингенс, ботулин г.м. зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэн хороо ялгаруулах чадвартай.

5.Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.

6.Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг 2 удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.

7.Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон салфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.

8.Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.

9.Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл