Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас зарим томилгоог хийсэн байна.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг тус тус томиллоо. С.Наранцогт, Х.Хэрлэн нар нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн байсан юм.
Мөн хуралдаанаар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжсэний зэрэгцээ “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ыг хавсралтаар баталлаа.
С.Наранцогтыг Сангийн яамны ТНБД-аар, Х.Хэрлэнг АМГТГ-ын даргаар тус, тус томиллоо
2018-02-15 09:40:35