8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашинтай иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна

2018-02-15 13:31:35

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-нд нийтийн тээврийн үйлчилээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
darga nar
darga nar bolon buduuneenuud taavaaraa yavmaar bna gesiishd
2018/02/15 202.179.24.102
Зочин
Хэн уриалж байгаа юм бэ? Гишүүд дарга нар автобусаар явж үлгэрлэж болох уу? Дугуй унах явган явах морь унах ... гээд уриалаачээ. Шатахуунаас татгалзая гэдэг ч юм уу ... зөндөө хувилбар байна даа хө.
2018/02/15 182.160.38.177