8o
Улаанбаатар хот
mobile menu

СТАТИСТИКА: Өрхийн сарын дундаж орлого өсчээ

2018-02-15 17:20:00

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн сард 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өсчээ. Дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 (14.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл:

300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.0

(8.2%) мянга,

300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга, мөн энэ хэмжээний

зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,

500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга8

2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл