8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана

2018-02-15 13:57:40

НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 18-нд буюу шинийн гурванд болно.

Сугаанд өнгөрсөн сарын 01-31-нд хийсэн худалдан авалтын баримтуудыг хамруулах бөгөөд тохирлыг "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн сугалаа Сангийн сайдын 381 дүгээр тушаалын дагуу шинэ журмаар явна. Тушаалаар НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулсан юм. Мөн тохирлын эхний 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянга, 4 орон таарсан бол 200 мянга, 5 орон тохирсон бол 1 сая, 6 орон тохирсон бол 5 сая төгрөгийн шагналын сантай болгож нэмжээ. Харин 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсныг 10 сая, 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж бууруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл