8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай цаначин Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

2018-02-15 14:44:00

Өнөөдөр "Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаан Улаанбаатарын цагаар 14:30 цагт эхлэнэ.

Тус уралдаанд нийт 90 тамирчин оролцох мэдүүлгээ Зохион байгуулах хороонд гаргажээ. Энэ төрөлд хурд, хүчээ сорих манай цаначин ОУХМ Ч.Отгонцэцэг, Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 82 дугаарт эрэмбэлэгдэж, цагийн дараа буюу 15:11 минутад гараагаа эхлүүлнэ. 

Тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдсан туршлагатай тамирчин. Мөн 2017 онд ДАШТ-ий В ангилалд шагналт IV байрт шалгарч байсан билээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
heheh
90-n tamirchnaas 84-t irj bidniigee bayarluullaa heheh
2018/02/15 202.179.24.102