8o
Улаанбаатар хот
mobile menu

​Шилдэг уяач, уралдаанч хүүхдийг тодруулж, шагнал гардууллаа

2018-02-15 18:03:23

Тахиа жилийн шилдэг уяач, уралдаанч хүүхдүүдийн шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардууллаа

Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) жилийнхээ ажлыг дүгнэж, хоёр оны зааг дээр шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай бөгөөд тахиа жилийн шилдгүүдийн шагналыг битүүний өдөр Төрийн ордонд гардууллаа.

ММСУХ-ны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга М.Энхболд шилдэг уяач, уралдаанч хүүхэд, аймаг, сумдын салбар холбоо, галаар тодорсон уяач, багачуудад баяр хүргээд, ирж буй нохой жилдээ улам их амжилт гаргаж, уясан хүлгүүд нь хурдан, унасан хүүхдүүд нь цог золбоотой байхыг хүсэн ерөөв. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын тод манлай уяач” хэмээх эрхэм цол хүртсэн Хорлоогийн Доржпүрэв мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулж, баяр хүргэлээ.

“Тийн унжлагат” хэмээх шороон тахиа жилийн “Монгол Улсын шилдгийн шилдэг уяач”-аар улс, бүсийн уралдаанаас таван түрүү, 26 айраг хүртсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг, “Монгол Улсын шилдэг залуу уяач”-аар улс, бүсийн уралдаанаас хоёр түрүү, долоон айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уяач, Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир тодорсон бол “Монгол Улсын шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд”-ээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн зургаадугаар ангийн сурагч “Түмний эх” гал уяаны уралдаанч хүү, 12 настай Гүндэгмаагийн Отгонбаяр шалгарсан байна.

Дараа нь улс, бүс, аймаг, сумын уралдаанд гаргасан ажилтаараа тэргүүлж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн шилдэг салбар холбоодыг шагнасан юм. Тахиа жилийн шилдгийн шилдэг салбар холбоогоор Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо, аймгуудын оны шилдэг салбар холбоогоор Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр”, Баян-Өлгий аймгийн “Тулпар” салбар холбоод шалгарч, хүндэтгэлийн туг, өргөмжлөлийг хүлээн авав. Мөн сумдын оны шилдэг салбар холбоодыг нэрлэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хүлэг”, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Сайнноён ханы хурд”, Сүхбаатар сумын Мөнххаан сумын “Мөнххаан хурд”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хүлгийн хийморь”, Төв аймгийн Заамар сумын “Тосон довон”, Увс аймгийн Өндөрхангай сумын “Домогт сайвар халтар” салбар холбоод багтжээ.

Харин Монгол Улсын тахиа жилийн шилдэг гал уяагаар Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Ононгийн ахалдаг “Түмний эх” уяа шалгарсныг ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд,  Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гардуулан өглөө.

Түүнчлэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор нэр бүхий 28 уяачийг “Шилдэг уяач”, 31 хүүхдийг “Шилдэг уралдаанч хүүхэд” шагналаар шагнасан байна.

Шилдэг уяачид:

  1. Дуламсүрэнгийн Цогтгэрэл /Архангай/
  2. Даваадоржийн Пүрэвбат /Булган/
  3. Минжмаагийн Мөнхбаяр /Баянхонгор/
  4. Абзалын Бахитбек /Баян-Өлгий/
  5. Батнасангийн Нямсүрэн /Говьсүмбэр/
  6. Чулуунбаатарын Лхагва /Говь-Алтай/
  7. Бэхбатын Бэххуяг /Дорнод/
  8. Доржхуягийн Хашбат /Дорноговь/
  9. Чулуунбатын Цэрэнбат /Хөвсгөл/
  10. Батмөнхийн Батхүү /Төв/
  11. Ойдовын Бат-Очир /Сэлэнгэ/
  12. Бөхчулууны Баатарбилэг /Ховд/
  13. Лхагвасүрэнгийн Анхбаяр /Хэнтий/
  14. Дамбасүрэнгийн Батхуяг /Завхан/
  15. Дэмбэрэлийн Нацагдорж /Орхон/
  16. Эзэннайрамдахын Мөнх-Эрдэнэ /Сүхбаатар/
  17. Наранцэцэгийн Алдаржаргал /Өмнөговь/
  18. Бат-Өлзийн Отгоннасан /Өвөрхангай/
  19. Бадарчийн Норовсамбуу /Увс/
  20. Жалцавын Лхагвацэрэн /Дархан-Уул/
  21. Балдоржийн Баярдорж /Нийслэл/
  22. Түмэндэлгэрийн Ихбаяр /Улсын алдарч уяач/
  23. Түвдэнжаажидын Батзориг /Улсын алдарч уяач/
  24. Сашкагийн Эрдэнэбат /Улсын алдарч уяач/
  25. Ганбаатарын Буянтогтох /Улсын алдарч уяач/
  26. Пүрэвдоржийн Алтансүх /Улсын алдарч уяач/
  27. Түвдэнгийн Батцоож /Улсын тод манлай уяач/
  28. Дашцэрэнгийн Одгэрэл /Улсын тод манлай уяач/

Шилдэг уралдаанч хүүхдүүд:

  1. Цогтгэрэлийн Сүхбат /Архангай/
  2. Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ /Булган/
  3. Амарсанаагийн Есөн-Эрдэнэ /Баянхонгор/
  4. Амажаны Бекжаны /Баян-Өлгий/
  5. Батхуягийн Амин-Эрдэнэ /Говьсүмбэр/
  6. Баянмөнхийн Хүрэлсүх /Говь-Алтай/
  7. Золжаргалын Тамираа /Дорнод/
  8. Гансүхийн Энхболд /Дундговь/
  9. Цэцэгбаярын Аззаяа /Дорноговь/
  10. Отгонбаярын Өлзийбат /Хөвсгөл/
  11. Баасанжавын Отгонбилэг /Төв/
  12. Болорчимэгийн Тэмүүжин /Сэлэнгэ/
  13. Жоншийн Батболд /Ховд/
  14. Баатарцогтын Хувьтөгөлдөр /Хэнтий/
  15. Батхуягийн Түвшинтөр /Завхан/
  16. Аззаяагийн Мөнх-Оргил /Орхон/
  17. Батжаргалын Гантөгс /Сүхбаатар/
  18. Дарьсүрэнгийн Энхболд /Өмнөговь/
  19. Дашзэвгийн Цэрэнтогтох /Өвөрхангай/
  20. Баянтөрийн Гантөгс /Увс/
  21. Мөнхзаяагийн Түвшинтөгс /Дархан-Уул/
  22. Золжаргалын Мөнгөншагай /Улаанбаатар/
  23. Далайн Мөнхтэмүүжин /Улаанбаатар/
  24. Хишигбатын Одбаяр /Улаанбаатар/
  25. Буянхишигийн Буянжаргал /Улаанбаатар/
  26. Ганболдын Ганхүлэг /Улаанбаатар/
  27. Цолмонбаатарын Өсөх-Од /Улаанбаатар/
  28. Батаагийн Сүхбат /Улаанбаатар/
  29. Хишигжаргалын Содномдорж /Улаанбаатар/
  30. Батхүүгийн Гомбо /Улаанбаатар/
  31. Төмөрчөдөрийн Сүххуяг /Улаанбаатар/

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЧИМЭГЛЭСЭН ГАЦУУРНУУД
ГЯЛГАР БОЛГОНЫГ ХАМЖ АВААД ТОЛГОЙ ТҮРҮҮ ЭНГЭР ЦЭЭЖИНДЭЭ НААЧИХДАГ ЭНЭ ХАЛХАЛАЖ БАЛТИЛЗСАН ГАХАЙНУУД ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?
2018/02/20 202.179.25.60