8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд таксийн үйлчилгээнд 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

2018-02-17 12:30:00

Билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:00 цагаас 22:30 цагийн хооронд хотын дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй, хотын захын суурьшлын цэгүүд болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзайн 9 чиглэлүүдийн гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж байна.

Хотын дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.

Билгийн тооллын шинийн 4 буюу 02 дугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийг мөрдөн ажиллах болно.

Сар шинийн баярын үеэр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 326352, 323176 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл