8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна

2018-02-17 14:30:00

Сүүлийн хэдэн  хоногт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдлаа гэх дуудлага мэдээлэл хэд хэд ирсэн талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал хоёрдугаар сарын 14-ний шөнийн 01:40 цагийн үед Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” караокед хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авсан байна. Үүний дагуу холбогдох алба хаагчид ажиллагааг хийж шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй “А” нь хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсаныг холбогдуулан шалгаж байна.Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment