8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн өдрүүдэд цасан шуургатай байхыг анхааруулж байна

2018-02-17 15:30:00

Цаг уурын байгууллагаас гаргасан 2018 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.  Иймд иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг онцгойлон анхааруулж байна.

Иргэн та дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангахаа мартуузай.

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж заншихыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл