8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна

2018-02-16 09:21:25

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

Шинийн 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл