8o
Улаанбаатар хот
mobile menu

Зурхай: Нохой жилд ихрүүд хайраа олно

2018-02-16 11:00:00

Удахгүй нохой жил морилон ирнэ. 2018 онд биднийг маш олон шинэ зүйл хүлээж байна. Таны зурхайн ордоор юу хүлээж байгааг сонирхоцгооё. Хайр дурлал, амьдрал, амжилт оддын мэргэнд хэрхэн бууж байна? Энэхүү нийтлэлд мэргэжлийн одон орон судлаачдын өгсөн зөвлөгөөг толилуулж байна. Шар нохой жил Өр, зээлийн хувьд маш шүүмжлэлтэй хандах жил. Нөхөрсөг амьтан учраас хүмүүст ээлтэй жил байна. Үндсэн харилцаа – зөвхөн гэр бүл. Ганцаар яваа хүмүүс хайрттайгаа учирна, хүүхэд төлөвлөж байгаа хосууд – бүл нэмэх нь. Ирэх жил цагийг дэмий өнгөрөөхөөс зайлсхий. Тэвчээр гаргаж уйгагүй хөдөлмөрлөсөн хүмүүст амжилт ирнэ. Нохой жил урдаа зорилготой хүмүүст ээлтэй хандана. Ингээд зурхайн ордуудаар авч үзэцгээе.

1. Хонь

Жилийн турш анхаарлын төвд байна. Энэ жил өөрийн мөрөөдлийг даган яв, ажлын байраа соль, аялалд морд. Хувь тавилан таныг шагнаж Нохой таныг жилийн турш хамгаалах болно. Ганцаардалд байх боломж олгохгүй – хайр дурлал, найз нөхдийн харилцаа таныг байнга мөрдөнө. Санхүүгийн хувьд тогтвортой, онцгой орлого байхгүй. Зуны дунд хэсгээр анхааралтай байгаарай – ирээдүйг шийдэх чухал мөч.  

2. Үхэр

Том худалдан авалт зоригтой төлөвлөж болно. Энэ жил санхүүгийн хувьд ахиц гарах боломжтой. Гэхдээ хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлө, шагнал нь намар орчим ирнэ. Шинэ хүмүүстэй харилцаа үүсгэхдээ болгоомжтой хандаарай, ялангуяа ажил төрлийн харилцааг анхаар. Атаархах хүн цөөнгүй байх болно. Хайр дурлалын харилцаа тайван, шинэ харилцаа бүү хүлээ, хуучин харилцаа сэргэхийг үгүйсгэхгүй. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажилла, эргэн тойрноо сайтар ажигла.  

3. Ихэр

Энэ жил хайр дурлалын харилцаа шийдэгдэнэ. Хурим эсвэл салалт. Бие биенээ боломжоороо дэмжээрэй тэгвэл хувь заяа та хоёрыг шагнана. Жилийн эхний хагаст ажил ихтэй хүндхэн өнгөрнө, үр дүн нь 10-р сараас нааш мэдэгдэхгүй. Гарах үр дүнд та сэтгэл хангалуун байна. Энэ жил ажлаа солихоос айх хэрэггүй. Өөрийнхөө этгээд гэмээр бодол санааг ч хэрэгжүүлэх боломжтой жил.  

4. Мэлхий

Энэ жил тайвшрал, тайтгарлын жил болно. Ажил, хайр дурлалын харилцаа төлөв төвшин, ямар ч хямрал, үйл ойлголцол гарахгүй. Ойр дотны хүмүүс танд маш их дэмжлэг үзүүлнэ. Шинэ харилцааг жилийн эхний хагаст хийгээрэй, хоёрдугаар хагаст хуучин төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Эхний гурван сард эрсдэлтэй санаа тавьбал – хоёр гараараа атгаад л авдаг юм шүү. Энэ үед эрсдэлээс айлгүй хариуцлага үүрч болно.  

5. Арслан

Энэ жилийн хамгийн амжилттай хугацаа бол 12-р сар. Жилийн сүүлчийн энэ сар ажлын сайхан санал авна. Хайр дурлалын харилцаа ч гэсэн оргилох ажээ. Ганц бие арслангууд хайр дурлалын харилцаагаа сэргээнэ, гэр бүлийн харилцаа ч сэргэнэ. Заавал туршилт хийгээрэй, шинэ санааг бүхий л талаас хэрэгжүүлэх гэж оролд. Өөрийн мэдрэмжиндээ найдах хэрэгтэй.  

6. Охин

Жилийн эхний хагас маш хүнд өнгөрнө. Ажилдаа анхаар, хамт олонтойгоо аль болох бага хэлэлцүүлэг явуулаарай. Тэвчээртэй, зорилгодоо үнэнч байгаа Охиныхонд амжилт удахгүй ирнэ. Удирдлагатайгаа болгоомжтой харьц, албан тушаал ахихыг хүсэж байгаа бол – энэ тухай хэлэхээс эмээх хэрэггүй. Шинэ найз нөхөдтэй болно, хуучин дотны харилцаа улам гүнзгийрнэ. Гэр бүлдээ үнэнч бай, хайртай хүндээ хэцүү үед нь туслалцаа дэмжлэг үзүүлээрэй.  

7. Жинлүүр

Шинэ зүйл суралцах, эрмэлзэхэд зарцуулах жил болно. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээ хэрэгжүүлж эхлүүл, сургалтанд яв, аялалд гар. Ажил төрөлдөө 6-р сараас эхэлж анхаарлаа хандуулбал зохилтой, санхүүтэй холбоотой асуудлыг 10-р сараас эхлэн төлөвлөж эхлээрэй. Хайр дурлалын хувьд шинэ харилцаа үүснэ. Хуучин харилцаа байсан бол шинэ түвшинд гарна. Ажлаас тэр болгон сайхан мэдээ ирэхгүй, гэхдээ тэвчээр гарган давж туулаарай. Тэнцвэрт байдлаа хадгалж чадвал жилийн эцсээр үр дүнгээ өгнө.  

8. Хилэнц

Зорилгоо нарийн бөгөөд тодорхой тавина. Биеэ дайчилж, өөрийгөө хянаж чадсанаар амжилтад хүрэхийг бүү мартаарай. Эрсдэл хүлээгээд хэрэггүй, үл ойлголцлоос зайлсхий, аливаа нөхцөл байдалд тайван ханд. Шинэ төслийг 10-р сар эсвэл арай хойхно эхлүүл. Үүнд ажлын болон оршин суух газраа өөрчлөхөд ч хамаатай хугацаа. Хайр дурлалын харилцааны дутагдалд орохыг үгүйсгэхгүй. Жилийн эхний хагаст аялал эсвэл томилолт аваад явсан бол эргэн тойрноо сайтар ажигла – тэдний дунд таны ажлыг орвонгоор нь эргүүлэх хүнтэй учирна.

  9. Нум

Ажил гэхээсээ илүүтэй харилцаандаа анхаарал хандуул. Хайр дурлал, нөхөрлөл бас хамаатан садантайгаа харьцах харьцаа. Зарим нэг асуудлыг багагүй хичээл зүтгэл гаргасны хүчинд шийдэж чадна. Ажилд багахан хүндрэл учирна, шинэ хариуцлага үүрүүлнэ гэхдээ энэ нь албан тушаал ахих эсвэл цалин нэмэгдэх зэрэг сайн үр дүнд бас авчрахыг мартаж болохгүй. Дэмий аальгүйтэх явдлаас зугтаа, муу үр дагавартай болохыг анхаараарай.  

10. Матар

Ажил төрлийн өөрчлөлтийг 5-р сард хүлээ. Хавар таны хувьд ажлын айлчлал болон санхүүгийн асуудал шийдэхэд таатай байх болно. Чухал төслийг хэлэлцэхэд мэргэжлийн хүмүүсийн дэмжлэгийг ав, тэдний зөвлөгөөг сайтар бодоорой. Намраас эхэлж багахан биеэ суллаж болно. Энэ үеэр гэр бүлдээ анхаарлаа хандуулж амралтаа ав, гэртээ аль болох их цагийг өнгөрөө. Хайр дурлалын харилцаа таатай байна.

  11. Хумх

Гэрэл гэгээ ихтэй жил гэж хэлж болно. Амжилт араас тань мөрдөөд байгаа мэт, таагүй байдалд орлоо гэхэд ямар нэгэн хариуцлагад унахгүйгээр цэвэрхэн мултарч чадна. Анхаарлын төвд хайр дурлал, гэр бүл байна. Тэдэндээ хайрын үг хэлж бэлэг бэлэглэхээс ичих хэрэггүй. Шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг байнга санаж явахад илүүдэхгүй. Санхүүгийн хувьд таатай жил байх болно.  

12. Загас

Гэр бүл болон эргэн тойрон байгаа бүх зүйлд анхаарал хандуулахыг хичээгээрэй. Засвар хий, мод тарь, буяны ажил хий. Гэр бүлийнхээ хүрээнд байвал эрч хүч шавхагдахгүй. Амралтын өдрүүд – ямартай ч 2018 онд Загасны ордныхонд олдохгүй. Харин жилийн сүүлээр амралтаа нөхөх боломжтой, энэ жил санхүүгийн хувьд ахиц ихээр гарна. Хайр дурлалын харилцаа тогтвортой. Хайртай хүний тань дэмжлэг танд хэрэг болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл