8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинийн гуравны өдрийг дуустал нэгдүгээр эгнээгээр явж болно

2018-02-16 14:00:00

Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн Сар шинийн өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Харин шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн журмын дагуу нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглож, дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх аж.

Баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг нийт ард иргэддээ ЗЦГ-аас онцгойлон анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Hiniig gutgehdee meregjliin boljee mongolchuud.Nien nuruutai mundag hun.Demjij bna.Saihan shinileeree.
2018/02/16 66.181.187.135