8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар томилогдсон 33 удирдах албан тушаалтныг халжээ

2018-02-18 12:15:00

Төрийн албаны зөвлөл төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа билээ. Шалгалтын үеэр төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр, мөн хөдөлмөрийн гэрээгээр томилсон зөрчил дутагдлууд нэлээд гарсан байна.

Төрийн албанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, мэдлэг чадвараа зохих ёсоор үнэлүүлсэн иргэд томилогдох эрх зүйн зохицуулалттай байдаг. Энэ шаардлага шалгуурыг хангаагүй, хууль зөрчин удирдах албан тушаалд томилогдсон 33 албан тушаалтныг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу томилсон албан тушаалтнууд чөлөөлжээ.

Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, ажлын байрны шаардлага, ёс зүйн шалгуурыг хангаж байгаа албан хаагч төрийн албанд ажиллах ёстой гэсэн шаардлагыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа бөгөөд цаашид дээрх зарчмыг баримтлан томилгоог хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ли
тэр яахав гол ажилгүй байсан хугацууны нөхөн төлбөрийг хэн ь төлсөн бэ
2018/02/18 66.181.176.79
  • Recent
  • Most Read
  • Most Comment