8o
Улаанбаатар хот
mobile menu

Халуурах, биеэр тууралт гарвал эмчид яаралтай хандана уу

2018-02-18 13:38:00

Сар шинийн баяраар  амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыг хичээх хэрэгтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг /халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах/илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл