Өнөөдөр 16.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцэх асуудлуудын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай”, “Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай”, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.
ЕС-ыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2016-01-28 09:36:00