8o
Улаанбаатар хот
mobile menu

Явган зорчигчийн амь насыг хохироогоод зугтсан жолоочийг баривчилжээ

2018-02-19 12:59:55

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн замд энэ сарын 17-н буюу шинийн хоёрны өдрийн 21:00 цагийн үед явган зорчигч Я.З-ийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсан жолоочийг Замын цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн, баривчиллаа.

Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь илрүүлсэн байна.

Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naraa
Hyn alaad bga aluurchidiig orshoogood baihaar alaad l baihaas yahav
2018/02/22 66.181.161.104
Hnnnnn
Arhi l bhdaa .heden mongolchuud enh tsagt negniigee alaad
2018/02/19 202.9.43.77
Hdjd
Zugtdag n yaaj bgan be odoo tgeel yalaa edlehees de
2018/02/19 103.229.121.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment