8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар “Оюу толгой”-н цахилгаан станц барих гэрээг цуцалжээ

2018-02-19 15:13:00

Засгийн газар 2014 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан Таван Толгойн цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгджээ. Үүний дараа “Оюу толгой” ХХК-ийн дараах мэдэгдэлийг гаргасан байна. Тодруулбал, 

Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна.Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийжээ.

Харин Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

ӨБЭХСХАГ цуцалснаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбар сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.

“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
Хайран орд МАН ын С. Баяр, АН ын баярцогтын гараар орж монголд ашиггүй гэрээгээр гадныхны хоол боллоо. Адаглаад энэ гэрээг байгуулсан авлигачдад зохих ялыг тулгахгүй байж болох уу? МОНГОЛД шударга х.
2018/02/19 66.181.186.145