8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд архины хордлогын 242 дуудлага иржээ

2018-02-19 16:30:00

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад архины хордлогын 242 дуудлага иржээ. Архидан согтуурсантай холбоотой дуудлага /гудамжны  согтуу/ өнгөрсөн жилээс 6.6 хувиар нэмэгдсэн бөгөөд архины хордлогын улмаас хоёр иргэн амиа алдсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа эрүүл мэндийн байгууллагууд сар шинийн баярын үеэр

  • түргэн тусламжийн 3884 дуудлага (хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3444),
  • осол гэмтлийн 589,
  • архины хордлого 242,
  • төрөх 131,
  • бусад 2885 дуудлага авч үйлчилсэн байна.

Баярын өдрүүдэд Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан бөгөөд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд үйлчилжээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад 2018 оны 02 дугаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13,5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.

Тухайн өдрүүдэд нийт 3576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар нэмэгдсэн байна. Нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6,3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84,7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0,6 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл