8o
Улаанбаатар хот
mobile menu

Пёнчан 2018: Норвеги, Германы баг медалийн тоогоор тэргүүлж байна

2018-02-20 09:50:32

БНСУ-ын Пёнчан хотод 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 306 цогц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Өчигдрийн байдлаар 61 багц медалийн эзэд тодорсон бөгөөд Норвеги, Германы баг тус тус есөн алтан медаль хүртсэн амжилттайгаар тэргүүлж байна. Харин удаах байруудад Нидерланд, Канад, АНУ, Шведийн баг бичигдэж буй юм. Наадмыг зохион байгуулагч БНСУ 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар жагсаалтын IX байрт байгаа бол Япон улс 1 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтай X байрт бичигдэж байна.
Норвегичууд Гүйлтийн цанын төрлөөс таван алтан медаль, нийт 11 медаль авч чадсан. Мөн тэд цанын харайлт, сноубордоос алттай буцаж байгаагаараа цасны орон гэдгээ харуулж буй юм. Ингэснээр Норвегичуудтэмцээний өмнө тавьсан 30 медаль хүртэх зорилгодоо хүрэх нь бараг л ойлгомжтой болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хэ хэ
оросоос бусад нь улс биш юм уу тэнэг юм бүү бичиж бай,сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон шд,олимпийн оросын шигшээ гээд байж л бна
2018/02/20 202.179.25.244
ИХ БОГД
ОХУ-н тамирчид оролцоогүй байхад ямар олимп гэх вэ энэ бол олон улсын ердийн нэг тэмцээн гэж л ойлгож байна
2018/02/20 202.5.196.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment