8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: ХОМ өгсөн албан тушаалтнуудын дүнг нэгтгэж байна

2018-02-20 09:50:38

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газар мэдүүлдэг. Тэгвэл хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил хуулийн дагуу хоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан, програм хаагдсан байна. Одоо АТГ улсын хэмжээнд нэгдсэн тайлан дүн мэдээг гаргахаар ажиллаж байгаа аж.

Хуульд зааснаар албан тушаалтан нь цаг хугацаандаа багтаан мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авдаг. Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас энэ сарын сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн нь 86 хувьтай байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл