8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Оюу толгой Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас  гэрээг хүчингүй болгосон

2018-02-20 12:11:00

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлсэн талаар мэдээлэл өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой уурхайн үйлдвэрлэлийг дотоодын эрчим хүчээр хангах Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ "Оюутолгой жилд 130-140 сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 200 сая доллар төлнө. Ерөнхий сайд Оюутолгойд Монгол Улсаас эрчим хүчээ ав, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Оюутолгой хууль бус гэрээ хийж, Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас хууль зөрчсөн  гэрээг хүчингүй болгосон. Энэ хууль зөрчсөн асуудлыг өнгөрсөн аравдугаар сард манай Засгийн газар мэдсэн. Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой. 2017 оны наймдугаар сараас эхлээд Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Энэ хугацаа нь өнгөрсөн. Манай Засгийн Газар Оюу толгойг Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг байр суурьтай байгаа.Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюу толгойн өөрсдийн асуудал. Гурван эх үүсвэрээс аль нэгийг нь сонгох ёстой. Манайхаас л авч байвал хувийн болон хувьсгалын аль нь ч хамаагүй. 

“Оюу толгой” ХХК уурхайн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа энэ сарын 16-нд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тус компанийн мэдэгдэлд "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийлээ. Харин Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

ӨБЭХСХАГ цуцалснаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбар сонгох ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн гэв. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өшөө авна даа
рио тинто алтыг дагасан асар их мөнгийг үнэлэж төлбөр хийдэггүй бол бусад үнэт болон газрын ховор элементүүдийн талаар бол ам ч ангайдаггүй цайрсан луйварчин компани
2018/02/22 103.57.92.33
ТАТВАР ТӨЛӨГЧ ҮХЭР
ЗАЛЬТАЙ НОВШ ТӨР УЛСЫН НЭР БАРЬЖ ЭЭЛЖИТ ШАНТААЖ ХИЙЖ БАЙНА!!! ЮУ БОЛОХЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ ХЭДИЙ Ч УРШИГИЙГ НЬ ТА БИД МАРГААШ АМСАНА!!!
2018/02/20 139.5.216.13
Сүлд
Даварсан муу риотинтогоос болж монгол улсын ард түмний минь эрх ашиг хөсөр хаягдаж, байгалийн минь баялаг үнэгүйдэж байна. Даварсан риотинтог хөөж гаргах хэрэгтэй.
2018/02/20 27.123.212.139
БНМАУ
ЭЗЭНГҮЙ
2018/02/20 66.181.161.125
ЗӨВ
ТА нарыг дэмжиж байна. Одоо монгол талыг төлөөлж гэрээ байгуулсан авлигачдад ял тулга, С. Баяр, АН ын баярцогт нар шоронд байх ёстой луйварчид шүү
2018/02/20 66.181.186.145
дэмжиж байна
Зөв дэмжиж байна
2018/02/20 202.21.106.123
Irgen
Zuv zuv
2018/02/20 66.181.161.31
утаа
барын зулзагыг бага дээр нь дарах байсан юм манай шуналтай эх ороноо худалдсан хулгайч нараас болж байгаа юм нүгэл нь нүдээрээ гарна гэдгийг надаас өмнө хөгшид хэлсэн үг шүү үнэн болтугай хөөрхий луйв
2018/02/20 202.70.33.242
Zow
Zow
2018/02/20 66.181.161.1
ок
зөв,даварсан муу гөлөгнүүдийг одоо зайлуулах хэрэгтэй,анх Бороо голд ямар их ашиг өгнө гэж шаалаа,одоо нүхээ булах нь л бидний үүрэг юм уу даа
2018/02/20 202.179.25.244
БАТ
ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО ҮНДСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ. МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛЧУУДАД
2018/02/20 202.70.34.70
Ард
Энэ нэг юм сайд болчихсон чинь хамар дээрээ баас наачихсан юм шиг ярвайж янтаыгаад юу вэ одрр. Урьд шударга царайлж ганбаатартай нийлээд уих ыг шүүмжлээд намайг сонго гээдл уйлж дуугараад бсан даваасү
2018/02/20 103.212.118.108