8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөө

2018-02-21 15:41:00

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар Булган, Орхон аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, иргэдийн ундны усны асуудалд анхаарах, голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sugar
huvi hun bolon erh medelteiluivriin vagtsin gegch huuramch em zogsoogui tsagt maliin uvchin baitugui hun maliin uvchinuur uvchilj uheh tsag oirtood bn zasag turiinhen mini ee!
2018/02/21 221.217.223.200
  • Recent
  • Most Read
  • Most Comment